Жил бүрийн хавар болон намрын улиралд Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдоод байгаа. Зохион байгуулагчдын зүгээс Номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ.
Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, гарын үсэгтэй худалдан борлуулах үйл ажиллагаа зургадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно.
Баярт оролцох зохиолч, уншигчид амны хаалтаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцох юм.
Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон Номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авч болох аж. Номын баярын хүрээнд зохиолч, ном бүтээгчдийг өөрийн хил хязгааргүй цахим орон зайг бий болгож, уншигчидтайгаа илүү ойртох боломжийг “М+” апп-тай хамтран хүргэх юм байна.
Зохиолч, уран бүтээлчид, номд шимтэгч, уншигчид та бүхнийг 27 дахь удаагийн Номын баярт урьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.