БНХАУ-ын өмнөд нутгийн нэгэн бага сургууль руу нэгэн харуулын ажилтан хутгаар зэвсэглэн дайрч, дор хаяж 39 хүнийг гэмтээсэн хэрэг өнөөдөр өглөө гарсан талаар орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ. Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Гуангси бүс нутгийн Кангву мужийн захиргааны мэдээлснээр халдлагын улмаас 37 сурагч, хоёр том хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд халдлага үйлдсэн этгээдийг 50 настай, тус сургуулийн харуул, хамгаалалтын ажилтан болох Ли овогтой эрэгтэй үйлдсэн болохыг тогтоосон байна. Албаныхан сэжигтэнг саатуулсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
Харин үндэсний “CCTV” телевизийн мэдээлснээр 40 хүн шархадсан гэж мэдээллээ. Тэднээс гурван нь хүнд гэмтсэн нь уг сургуулийн захирал, өөр нэг харуулын ажилтан, мөн нэг сурагч байгаа гэнэ.
Тус улсад мөн үүнтэй адил хэрэг 2018 онд болж байжээ. Чонгчин хотын цэцэрлэгт гарсан халдлагын үеэр хутга барьсан эмэгтэй 14 хүүхдийг шархдуулж байсан юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.