Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс хойш 1845 тээврийн хэрэгсэл, 4938 зорчигч орж ирсэн бол 1883 тээврийн хэрэгсэл, 4418 зорчигч гарчээ. Энэ хугацаанд манай улсын 35 аж ахуйн нэгж 23,9 мянган тонн бараа бүтээгдэхүүн импортолсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагууд орсон бүх тээврийн хэрэгсэл, зорчигчдод зохих журмын дагуу ариутгал халдваргүйтгэл хийж улсын хилээр нэвтрүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
сайн л ариутгаж хамгаалаасай