Их Британи улсын Бизнесийн сайд Алок Шарма Парламентын хуралдааны үеэр бие нь муудаж танхимаас авч явжээ. Түүнд коронавирусийн шинжилгээ хийж, тусгаарлаад байгаа талаар мэдээлжээ.
Хуралдааны үеэр Алок Шармагийн бие нилээд таагүй харагдсан ба хэд хэдэн удаа хөмсгөө үе үе зангидаж, ярьж байхдаа нусны алчуураа гаргаж ирэн хөлсөө арчсан байна. Засгийн газрын хэлэлцүүлгийн үеэр хоёр дахь хуулийн төслийг унших үед түүний бие муудаж эхэлжээ.
Бие нь муудах үеэр сөрөг хүчний гишүүн аягатай ус дөхүүлж өгсөн байна. Сайдыг тусгаарлалтад авч явсны дараа хуралдааны танхимыг дахин цэвэрлэж, ариугтгажээ.
Коронавирусийн тархалтаас сэргийлж хорио цээр тогтоосонтой холбогдуулан Парламентын гишүүдийг хоёр метрийн зай барьж саналаа өгөх түр журмыг Их Британийн эрх баригчид баталсан байна. Гишүүдийн танхимд суух эрхийг одоо ч хязгаарласан хэвээр байгаа бөгөөд энэ нь гишүүдэд төдийлөн таалагдахгүй байгаа гэдгийг илэрхийлжээ. Парламентын гишүүд ажиллах орчин нөхцөлийг сайжруулан бүрдүүлж өгөхийг шаардаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.