СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иран улсад коронавирусийн дараагийн давлагаа эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Иран улсад коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн байж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Тус улсад . Мөн нэг хоногийн дотор вирусаар 70 гаруй иргэн нас барж, нийт эндэгдэл 8,000 давж байна.

Коронавирусийн халдвараас сэргийлж хатуу чанга хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байсан ч хорио цээрээ сулруулаад байгаа юм. Хэрэв цар тахлын хоёр дахь давлагаа эхэлсэн нь гарцаагүй болбол хөл хорионы дэглэмийг дахин хэрэгжүүлэхээ Засгийн газар мэдэгджээ.

Ковид-19 БНХАУ-д тархсаны дараа Европ, Америк тивүүдийг бүрхэн авахаас өмнө Иран улс Хятадаас гаднах анхны томоохон голомт болоод байсан юм. Өнгөрөгч тавдугаар сарын эхэнд халдварын тохиолдол хоёр сарын хугацаан хамгийн бага түвшинд хүрсэн байсан ч зургадугаар сар гарсан даруйд дахин эрчээ авлаа.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.