Зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хөгжлийн бэрхшээлтэй, хэвтэрт байгаа даатгуулагчдыг өөрийн биеэр ирээгүй тохиолдолд цахим жорыг бичихгүй хэмээн ташаа ойлгож, зар тавьсан асуудал гарчээ.
Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын байгууллагааас дээрх зөрчлийг арилгуулах үүднээс даатгалын гэрээ бүхий эмийн сангууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоёр удаагийн мэдэгдэл хүргүүлсэн байна.
Иймд өрхийн эрүүл мэндийн төв болон эмийн сангууд нь ЭМДЕГ-ын даргын 2018 оны А/86 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3.3.9-т “Эмчийн хяналтанд нэг сараас дээш хугацаагаар хэрэглэх эмийг үндсэн өвчний оношийн дагуу эмийн цахим жорд дангаар нь бичих”, мөн 3.3.8-д “Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг нэг сараас дээш хугацаагаар бичүүлсэн тохиолдолд тухайн эмийг сар бүрийн хэрэглээгээр хувааж авах мөн санхүүгийн боломжоос хамаарч сарынхаа хэрэглээг хувааж авах” заалтыг тус тус баримтлан цахим жорыг бичиж, дээрх заалтын талаар иргэд даатгуулагчдад үнэн зөв мэдээллийг өгөх нь зүйтэй гэж тусгажээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй, хэвтэрч байгаа даатгуулагч заавал өөрийн биеэр очилгүй цахим жороор эмээ бичүүлж авах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аптeкууд бас буруу ойлголттой байна лээ.