СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сонгуулийн сурталчилгаа явуулах 250 орчим мэдээ, мэдээллийн сайт, 140 орчим фэйж бүртгүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын сонгуулийн тухай хуульнд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах тодорхой зохицуулалтууд хийгдсэн. Энэ дагуу  зохицуулалт бий болсон. 

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1-т  зааснаар цахим орчинд гурван хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болохыг заасан. 

1.Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас  
2.Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас /фэйсбүүк, твиттер, инстаграм/ гэх мэт
3.Бусад цахим хуудас

Энэ сонгулуийн сурталчилгаа явуулах цахим хуудас, вэбсайтууд харилцааны холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн байх ёстой юм.

Тэгвэл  Харин 140 орчим фэйж хуудас албан бичгээр бүртгүүлсэн байна. 

Мөн 2020 оны зургаадугаар сарын 02-04-ний хооронд бүртгүүлсэн нэр дэвшигчдийн цахим хуудасны мэдээлэл аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос ирж байна. Ингэснээр  тухайн хуудас, хаягууд нь тодорхой хамгаалалтад орох юм. 

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг зөрчвөл хувь хүн 5 сая, хуулийн этгээд 50 сая төгрөгөөр торгуулха зохицуулат тусгагджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.