СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Германы “Lufthansa” компани энэ сард БНСУ руу нислэг хийж эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ХБНГУ-ын “Lufthansa” олон улсын агаарын тээврийн компани энэ сараас эхлэн БНСУ руу нислэг үйлдэхээр болсноо өнгөрөгч мягмар гарагт зарлажээ.

Европын орнууд зургадугаар сарын 15-наас эхлэн гадаадаас ирж буй зорчигчдын нэвтрэх хязгаарлалтыг бууруулахаар төлөвлөж байгаа учир энэхүү шийдвэр гарчээ.


Харин Франкфурт чиглэлийн нислэгүүд зах зээлийн нөхцөл байдлаас хамаарах аж. Цар тахлын улмаас агаарын аяллын эрэлт огцом буурсантай холбогдуулан Lufthansa агаарын тээвэрлэгч Инчёноос Мюнхен, Франкфурт хүрэх бүх нислэгээ гуравдугаар сарын дундуур түр зогсоосон билээ. Европын тээвэрлэгчид дундаас зөвхөн “KLM Royal Dutch Airlines” Өмнөд Солонгос ба Нидерландын хооронд нислэгийг үргэлжлүүлэн явуулж байсан юм.

Харин “British Airways”, “Turkish Airlines”, “Polish Airlines” зэрэг Европын бусад агаарын тээврийн компаниуд Өмнөд Солонгос руу хэзээ эргэн нисэж эхлэхээ хараахан зарлаагүй байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.