Миннесота мужийн Миннеаполис хотод өнгөт арьстай иргэн Жорж Флойдын амь насыг бүрэлгэхэд хамт байсан цагдаагийн дөрвөн ажилтныг ажлаас нь чөлөөлж, хэргийг гардан гүйцэтгэсэн Дерек Шовиныг гуравдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байсан юм.
Тэгвэл ажлаасаа халагдсан хэргийн газарт байлцсан бусад гурван цагдааг хүн амины хэрэгт хамтран үйлдэгчээр татаж яллах дүгнэлт үйлдэхээр болсон байна. Томас Лэйн, Ж Александер Куэнг, Тоу Тао нарыг хүн амины гэмт хэрэг үйлдэхэд тусалсан, өдөөн хатгасан гэж үзжээ. Мөн Дерек Шовины ялыг хүндрүүлж гурав биш хоёрдугаар зэргийн хүн амины гэмт хэрэгт яллахаар шийджээ. Дээрх шийдвэрийг Миннесота мужийн Ерөнхий прокурор Кэйт Эллисон танилцуулсан байна.
Жорж Флойдын үхэл АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийн ажилтнууд өнгөт арьст иргэдийн амь насанд шударга бусаар халддаг явдлыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Ихэнх хотуудад жагсаал тайван замаар үргэлжилж найм хоног тасраагүй ч зарим хотуудад тогтоосон хөл хориог үл хайхран эмх замбараагүй байдал гаргаж байна. Жагсаал Америкийн 30 гаруй хотоос гадна Австрали, Франц, Их Британи, Нидерланд зэрэг олон улсад үргэлжлэн тархсан юм.
Миннесота мужийн сенатын гишүүн Эми Клобучар Твиттертээ Ерөнхий прокурорын танилцуулсан хэрэгт оролцогчдын ялыг хүндрүүлсэн шийдвэр нь шударга шүүхэд ойртсон чухал алхам хэмээн сайшаан магтжээ. Флойдын гэр бүлийг өмгөөлж буй Бенжамин Крамп ч мөн шийдвэрийг зөв хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Өмгөөлөгч Крамп цагдаагийн ажилтан байсан Шовиныг нэгдүгээр зэргийн урьдчилан төлөвлөсөн, санаатайгаар хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ цагдаа хэддэхийгээ алж байгаа бол.гаршчихсан гар байнадаа.уулнь хар арьстай болохоос хүн биздээ
хуулийг улндаа гэшигсэн хэнийг ч авх араг хэмжээ нь хатуухан баивал сайн даа
Mongold nomtoibalai bidnii medeh 2 huniid alsan.1iig n emnelegt hevtuulsen.tuund ene shudarga shuuh yl ogooch.