Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд нь Тулгар төрөө байгуулсны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан.
Гэвч Үндэсний баяр наадмын үеэр түүнээс авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн нэн хориотой дөрвөн төрлийн бодис илэрсэн нь улс орныг донсолгосон дуулиан дагуулсан билээ.
Улмаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдод олгосон Улсын аварга цолыг хураах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн даруйд Э.Оюунболд өөрийгөө өмгөөлөн, Баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм.
Өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн сунжирсан уг хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд товлогдон зарлагдсан боловч Э.Оюунболд “Би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч” гэх хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж, зургадугаар сарын 17-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Э.Оюунболдын хувьд сэргээшийн А сорьцын шинжилгээг эсэргүүцэн Б сорьцын шинжилгээ өгөөгүйн зэрэгцээ “Миний шээсийг сольж намайг хилсдүүлж байна” хэмээн мэтгэсээр байгаа бөгөөд ямар нэгэн арга саам ашиглан шүүх хурлыг хойшлуулж, хугацаа хожсоор байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ядаргаатай шаар вэ батлагдчихаад байхад шууд таслаад явуулаач
Юун аварга вэ? Цол нь хүчингүй болгосон биз дээ!!! Арслан л биү дээ? Солиотой новш вэ? Яр шархнадаа баригдаад тэмбүү тусчихсан бсанаа мэдэхгүй ! Новш чинь!!!!!! Зайлаарай ! Ардын наадам гутаасан хүүр чинь яах нь вэ?!!!!!