СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-03

Гэр хорооллын ус түгээх байрууд баасан гарагт амарна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Ирэх Баасан гараг буюу зургаадугаар сарын 5-нд бүх нийтийн амралтын өдөр. Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

Энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амарна.

УСУГ-ын диспетчер:

-Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваарийн дагуу Пүрэв гарагт амардаг. Энэ долоо хоногийн хувьд Пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллана.

Харин бүх нийтийн амралтын өдөр буюу Баасан гарагт/2020.06.05/ гэр хорооллын ус түгээх байрууд амарна. Бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ" гэлээ.

Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг байна.

Ус сувгийн удирдах газар хоногт 150,000-160,000м.куб цэвэр ус олборлон түгээж, 160,000-170,000м.куб бохир ус татан зайлуулдаг ажээ.

Эх сурвалж: dnn.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.