СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-06-03

ХӨСҮТ коронавирусийг оношлох гурав дахь лабораторио нээлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвартай манай улсын иргэд дээд тал нь 52, доод тал нь 14 хоног эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 15537 хүнд шинжилгээ хийжээ.

44 хүнийг эмчилж гаргаад байна. ХӨСҮТ өнөөдөр гурав дахь лабораторио нээлээ.  

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Германы Росфирмийн иммунологийн бүрэн автомат анализатораар хүний ийлдэс ба сийвэн дэх  сарс болон . Уг оношлуураар хүн амын дундах коронавирусийн тархалт, дархлааны хариу урвал, дархлал тогтцыг шинжлэх боломж нээгдэж байна. Ингэснээр ХӨСҮТ-д  коронавирусийг оношлох гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийх боломжтой боллоо" гэв.

Энгийнээр тайлбарлавал уг лаборатори нь тухайн хүн коронавирусээр өвдөөд эдгэж үү, дарлал тогтож уу, дархлааны хариу урвал нь ямар байна гэдгийг шинжлэх юм.

Уг гурав дахь лаборатори олон зүйлийг тодорхой болгоно хэмээн ХӨСҮТ үзэж байгаа ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.