Монголбанк 2020 оны эхний таван сарын байдлаар нийт 8.5 тн үнэт металл худалдан авсан бөгөөд тавдугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тн-оор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 8.5 тн үнэт металлын 6.8 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны тавдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 36.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.0 кг үнэт металл худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 418.9 кг үнэт металл худалдан авав.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны тавдугаар сард 154,048.51 төгрөг байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.