Миннеаполис хотын оршин суугч өнгөт арьстай иргэн Жорж Флойдын хүзүүн дээр 10 минут орчмын турш өвдөглөж амьсгалыг нь боогдуулсан цагаан арьст цагдаа Дерек Шовиныг гуравдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлан саатуулаад байгаа юм. Харин хохирогчийн өмгөөлөгч түүнийг урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулалттайгаар нэгдүгээр зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан билээ.
Тэгвэл цагдаагийн офицер асан Дерек Шовины эхнэр Келли Шовин салах өргөдлөө өгч, овгоо солиулахыг хүссэн байна. Хатагтай Келли нөхөртэйгээ 2010 оны зургадугаар сард гэрлэсэн бөгөөд Дерекийг өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр Жорж Флойдын аминд хүрснээс хойш гурав хоногийн дараа буюу 28-ны өдөр салахаар шийджээ. Маргааш нь цагдаа Дерек Шовиныг хүн амины гэмт хэргээр ялласан байна.
Миннесота мужийн гэрлэсэн гоо бүсгүйн тэмцээнд 2018 ялж байсан эхнэр нь хамтран эзэмшдэг үл хөдлөх хөрөнгүүдээ өөр дээрээ шилжүүлэн авахыг хүссэн ба бусад машин, банкны дансаа ижил тэнцүү хувааж, салалтын тэтгэмж авахгүй гэжээ. Келли нь Лаост төрж, гэр бүлээрээ АНУ-д цагаачлан ирсэн бөгөөд урьд өмнө Тао болон Шионг гэсэн нэрнүүдээр овоглож байжээ. Нөхөр нь хайртай дотно гэр бүлдээ болон бусад хүмүүст худал хэлсэн нь салах шалтгаан болсон хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
davartsan huuhen be.
zuv sh de aluurchnaas salah yostoi
үр хүүхэдээ өш хонзонгоос зайлуулж байна зөв ухаалаг шийдвэр
Нэг муу ширэнгэний цагаач гичийд ч сайхан боломж олджээ. Олз завшаан хайсан ийм юмыг эхнэрээ болгодог том алдаа болж, түүнээс бус жинхэнэ хань бол ийм үед сэтгэлийн дэм болохсон
songoson ugnuud buduuleg bga ch sanal neg bn
Хүн чанар муутай амьтан байж дээ уг насыг хамт өнгөрүүлнэ л гэж суусан баймаар юм
Худлаа салсан дүр үзүүлж эд хөрөнгөө хамгаалж авч үлдэж байгаа арга болов уу