БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод хоёр долоо хоногийн дотор 10 сая орчим хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулжээ. Үүний үр дүнд халдварын нэг ч тохиолдол илрээгүй байна.
"Тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1-ний хооронд Үхань хот 9,899,828 хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд нэг ч батлагдсан тохиолдол илэрсэнгүй. Харин 300 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний ойрын хавьтал болох 1,174 хүний шинжилгээний хариу бүгд “сөрөг” гарсан. Шинж тэмдэггүй халдвар тээгч болон ойрын хавьтлын хүмүүсийг бүгдийг нь тусгаарласан байгаа. Нийт шинжилгээний үр дүнгээс харахад хамрагдсан бүх дээжийн дотор шинж тэмдэггүй тээгч нарын эзлэх хувь маш бага байгаа бөгөөд ба тэднээс хэн ч халдварыг бусад хүмүүст дамжуулаагүй нь тогтоогдсон" хэмээн Хуазонг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тонжи анагаах ухааны коллежийн профессор Лу Зухун хэлэв.
Үхань хот урьд нь шинжилгээнд хамрагдаж байгаагүй бүх хүнээс нуклейн хүчлийн шинжилгээ авах кампанит ажлыг тавдугаар сарын 14-нөөс эхлүүлээд байгаа юм. Энэхүү алхам нь тус хотод үйлдвэр, аж ахуй нэгж, сургуулиуд эргэн нээгдэж байгаа энэ үед олон нийтийг тайвшруулах зорилготой хэмээн албаныхан мэдэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Dagan bayasaya.Ene delhiin uls oron bugd Yhani hotiin irged shig eruul baih boltugai.
Аргагүй л том гүрэн юм даа