СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Эдгэсэн 44 хүний 16 нь сувилалд, 15 нь гэртээ байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Коронавирусийн халдварын өвчлөлөөр  АНУ тэргүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1 сая 83 мянган иргэн халдвар аваад байгаа юм. Тус улсын араас Бразил, ОХУ, Их Британи өвчлөлийн тоогоороо удаалж байна.

Манай улсын хувьд өнгөрсөн хоногт 200 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Нийт тохиолдлын тоо 185 байгаа бол эдгэрч гарсан 44 иргэн байгаа юм. Мөн .

Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 28-210 тохиолдлоор нэмэгдэж, халдварын тархалт буурахгүй байгаа тул хил залгаа аймгийн иргэд амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгахыг анхаарууллаа.
Шуурхай 119 дугаарт 178 дуудлага ирснээс гол төлөв эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан байна.

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны зургадугаар сарын 2-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 374 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс бүгд "сөрөг" гарч коронавирус илрээгүй.
Монгол улсад 185 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж нийт 44 хүн эдгэснээс 16 иргэн сувилалд, 15 хүн гэртээ байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.