Австралийн Элчин сайдын яамнаас Монгол Улсад байгаа өөрийн орны иргэдээ 2020 оны зургадугаар сарын 6-нд захиалгат тусгай нислэгээр авч явах болсноо тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Уг захиалгат нислэг энэ сарын 6-ны өдрийн 02:00 цагт Улаанбаатар хотоос Сидней хот руу MIAT онгоцоор явах юм. Уг нислэгт Монгол Улсаас явах хүсэлтэй Австрали улсын иргэн эсвэл байнгын оршин суугч нар хамрагдах бөгөөд холбогдох мэдээллээ mongolia.embassy@dfat.gov.au хаягаар явуулахыг хүссэн байна.
Харин Сидней хотоос Улаанбаатар руу буцах нислэгт тус улсад байгаа монгол иргэдээ авчрах эсэх нь одоогоор тодорхой бус байна хэмээн холбогдох албаныхан хариуллаа. Австрали улсад нутаг буцах хүсэлтэй 1176 иргэн байгаа юм.
Австралид хоолны газар, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ямар нэг хориг байхгүй бөгөөд иргэд хоорондоо 1.5 метрийн зай барьж, хувийн ариун цэврээ сахиж байгаа гэнэ. Тус улсад 7221 халдвар бүртгэгдэж, 103 хүн амь насаа алдсан тоо сүүлийн хоёр сард бараг тогтвортой байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
илгээмж явуулж болох юм бол у
Илгээмж явуулмаар бнаа
Илгээмж л явуулмаар байна даа
Ene charter nislegeer mongold suugaa australiin irged geheesee iluu oyu tolgoi companii gadaad ajilchdiig naash tsaash ni zuuh zorillgoor, oyu tolgoi huselt tavisnii daguu shiidverlej bgaa, ongots duuren gadaad ajilchdiig zuuhgui blguidee, sul bgaa heden suudald aistraliaas henden hunee avch yvmaar bn
OT ajilchid butsahdaa bol yavahgui... taagaad taagaad bichchih uym daa huurhii
Австрали, Солонгос, япон, eвроп зэрэг өвчин намдсан газруудтай хэсэгчилэн нээсэн нь аль алиндаа амар бишүү. Бусад улсууд тэгж л ажиллаад байх юм
нэгэнт онгоц явж байгаа бол Монгол иргэдээ яагаад авч болохгүй гэж
Буцахдаа хүн авах нь тодорхой бус гэж худлаа бичиж яаж чадаж байна өчигдөр өглөө билетээ бичээд дууссан байсан байж