СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Леди Гага: Ерөнхийлөгч Трамп бол тэнэг, арьс өнгөөр ялгаварлагч

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Миннеаполисын цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст Жорж Флойдын шударга бус үхэл ил болсноос хойш АНУ төдийгүй дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал болж, хүмүүс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хамт зогсож байгаа. Флойдын хүзүүн дээр найман минут гаруй өвдөглөн, амьсгалыг нь боосон офицер Дерек Чаувиныг гуравдугаар зэргийн аллагын хэргээр баривчлаад байгаа хэдий ч бусад гурван хамтрагч нар зөвхөн халагдаад байгаа юм. Олон алдартнууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхлыг эсэргүүцэн дэмжлэгээ илэрхийлж байгаа энэ үед дуучин Леди Гага өөрийн үзэл бодлоо Инстаграм хуудаснаа тавьжээ.

Тэрээр “Энэ талаар хэлэх зүйл надад их бий ч эхний ээлжинд хүмүүсийн уур уцаарыг төрүүлэх зүйл хэлэхээс айж байна. Гэхдээ энэ бол одоо яг байх ёстой сэтгэл хөдлөл юм. Би хүчирхийлэлд хувь нэмэр оруулахыг хүсэхгүй байна, харин шийдвэрт хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Системчлэгдсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон үүнийг дэмждэг бохир тогтолцооны үр дүнд олон зуун жилийн турш амь насаа алдсан өнгөт арьстнууд ба Жорж Флойдын үхэлд миний ч уур хүрч байна” гэв.

Мөн “Өнгөт арьстнуудын дуу хоолойг хэтэрхий удаан хаан боогдуулж, тэр нам гүм байдал үеийн үед олон хүний аминд хүрсэн. Тэд эсэргүүцэл үзүүлэхийн тулд юу ч хийсэн байсан ч тэднийг хамгаалах ёстой удирдагч нар ямар ч ойлгож, өрөвдөх сэтгэл гаргадаггүй. Америкт хүмүүс өдөр бүр арьс өнгөөр ялгаварладаг, энэ бол үнэн” хэмээн улсын удирдагч нараа шүүмжиллээ.

Дуучин үргэлжлүүлэн “Ерөнхийлөгч Трамп бүтэлгүйтсэнийг бид аль эртнээс мэдэж байсан. Тэр дэлхийн хамгийн хүчирхэг албан тушаалыг хашиж байгаа ч өнгөт арьстнуудын амь эрсдэлд орсоор байхад мунхаглал, өрөөсгөл хандлагаас өөр юу ч санал болгосонгүй. Түүнийг ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш бид түүнийг тэнэг, арьс өнгөөр ялгаварлагч гэдгийг мэдэж авсан. Анхнаасаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, үйл ажиллагаанд суурилсан тогтолцоог тэр улам их өөхшүүлж байгаа бөгөөд үүнээс болж ямар нөхцөл байдал үүсэж байгааг бид бүгд харж байна” гэжээ.

Мэдэгдлийнхээ төгсгөлд Леди Гага “Бид өнгөт арьст хүмүүст хайр, дэмжлэгээ үзүүлэх ёстой. Цагаан арьст эмэгтэйн хувьд би ч бас тэднийг дэмжинэ гэдгээ амлаж байна. Цагаан арьст хүмүүс бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг болон алагдаж байгаа хүмүүсийн төлөө хангалттай тэмцээгүй. Энэ бол шударга ёс биш. Энэ бол манай улс орныг удаан хугацааны турш тодорхойлсоор ирсэн, одоо ч тодорхойлж байгаа эмгэнэлт явдал юм. Би гуниглаж байна. Би уурлаж байна. Тиймээс би хамгийн үр дүнтэй, хүчирхийлэлгүй аргаар хэрхэн өөрчлөлт хийх хэрэгтэйг өөрийн чадах хэмжээний үгээрээ илэрхийлэх болно” гэв.

Эх сурвалж: aol.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.179.21.233

lG CHIN HARIN YHAALAG YAM BNA

уянга
4 жилийн өмнө
49.0.218.165

тэнэг эм

Зочин
4 жилийн өмнө
49.0.218.165

тэгээд негртэй суугаад удамаа негр болгоод амьдраач дээ

Зочин
4 жилийн өмнө
103.26.193.46

Кккк тив алгасаад л Гагатай хэрэлдээд байхийм аа. Эд ,эсээ хайрлаач дээ.

Зочин
4 жилийн өмнө
202.21.108.161

Хартай суусанч яахвэдэ, хамгийн гол нь ухаалаг зөв хүн болгох л чухал

зочин
4 жилийн өмнө
49.0.147.33

ухаантай эмэгтэй байна шүү.үнэн нүүр царайг ёстой цэгцтэй хэллээ.баярлаж байна

Зочин
4 жилийн өмнө
150.129.141.122

Харуудын доодохын амтанд орсон цагаан хүүхнүүд үхлээ . Эргүү Америкчууд Украйн шиг улсаа нураачих бий дээ

зочин
4 жилийн өмнө
203.91.112.133

Энд тэндээс цугласан хүмүүст эх орон гэж байдаггүй л юм байна

Уншигч
4 жилийн өмнө
202.55.188.89

Америкчууд өнгөт ба хар арьстнуудаасаа салбал Төгс ардчилсан улс болох байсан....Одоо өнгөт арьст боолууддаа тонон дээрэмдүүлж.дээрэлхүүлж.хүчирхийлүүлж .байгаадаа..одоо дотоод сэтгэлдээ гашуун үнэнийг амсаж байна..Энэ улс цаашид яаж удаан оршин тогтнох вэ..Ер нь 2 дахь Африк тивийн улс болох нь үнэн бололтой.

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.43

Гага ухаалаг зоригтой юмаа. Шүүмжлээд байгааа хүмүүс та нар сэтгэхүйн доройтолд орсон гэдгээ ухаарахгүй байсаар хорвоог барна.

Shevdhsk
4 жилийн өмнө
64.119.26.50

Udmaaraa niger bolhoor yahuu??? Yagaadhar aristai huniig muu dor tsagaan aristai baih ni iluu gej uzeed bga ym ene chin zugeer ungu bolhoos bish ter huniig ilerhiileg uur ymar neg shinj temdeg bolj chadadhgui gedgiig oilgohgui bnuu???? Aris ungunii uzel yagaad ingej ih sensatsi tariad bga ve geheer zugeer yvj bhad ni har aristai bolhoor saatuulaad alchihsan uchraas har aristai bolhoor ayuld urtuj cham metiin teneg humuust gaduurhagdaad bga bolhoor, hayanaasaa holdoj uzeegui hunii bodol bosgoo davdaggui gedeg yruu nairigchiin maani ug nadag chamaas harj bolhoor ym

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.