СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сингапур энэ жил 60,000 цагаачдад зориулсан орон сууц барина

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сингапурын Засгийн газар коронавирусийн халдвар их хэмжээгээр дэгдээд байгаа дотуур байрнуудын нягтралыг бууруулахыг тулд энэ оны эцэс гэхэд 60 мянга орчим цагаач ажилчдад зориулсан нэмэлт орон сууц барихаар яарч байна.

5.7 сая хүн амтай уг улсад 35 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа нь Азийн хамгийн өндөр үзүүлэлтийн нэг юм. Халдварын дэгдэлт ихэвчлэн хоёр давхар ортой, хавчигдмал нийтийн байрнуудад гарсан бөгөөд эдгээрт 300 мянга гаруй Өмнөд Азийн ажилчид амьдардаг аж.

Иймээс Түүнчлэн хуучин сургууль, сул үйлдвэрүүд зэрэг ашиглагдаагүй төрийн өмчийг түр хугацаагаар ашиглах болсон тухай Хүний нөөц, үндэсний хөгжлийн яамнаас даваа гарагт мэдэгджээ.

Нутаг дэвсгэр багатай Сингапурт цагаач ажилчдыг дотуур байранд байршуулах нь практик арга барил хэдий ч амьдрах байрны стандартыг сайжруулахаар эрмэлзэж байгааг тус улсын эрх баригчид илэрхийлэв. Энэхүү шинэ стандартын хүрээнд нэг оршин суугчийн амьдрах орон зайг нэмэгдүүлэн, өрөө тус бүрийн орны тоог бууруулж, бие засах газар, ариун цэврийн өрөөнүүдийг бага тооны хүмүүст хуваарилахаар төлөвлөж байгаа аж.

Одоогийн байдлаар дотуур байрнаас нь өөр орон сууцад нүүлгэн шилжүүлсэн 40 мянга орчим цагаач ажилчдыг эргэн ажлаа хийж эхлэхийг нь зөвшөөрөөд байна. Тэдний тэн хагас нь коронавирусээр өвчлөн, эдгэрээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.