СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Флойд Мэйвэдэр Жорж Флойдын оршуулгын ёслолын зардлыг төлнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

“Mayweather Promotions”-ийн гүйцэтгэх захирал Леонард Эллербэ "Тэр намайг үүнийг зарласны төлөө уурлах байх. Гэхдээ тийм ээ, Мэйвэдэр оршуулгын төлбөрийг гарцаагүй төлнө. Тэр сүүлийн 20 жилийн хугацаанд ийм зүйл хийсээр ирсэн" хэмээн ESPN-д мэдээлсэн байна. Түүнчлэн тэрээр Жорж Флойдын гэр бүлийнхэн уг саналыг хүлээн авсныг дурдав.

43 настай Мэйвэдэр өдийг хүртэл үүнтэй ижил төстэй сайн үйлсийг ихээр хийжээ. 2011 онд Дэлхийн аварга асан Генаро Эрнандез 45 настайдаа хорт хавдраар нас барахад тэрээр мөн оршуулгын зардлыг нь дааж байсан аж. Түүнчлэн 2011 онд Мэйвэдэр домогт Мухаммед Алигийн өрсөлдөгч, хүнд жингийн аварга Жо Фрейзерийн оршуулгын зардлыг сайн дураараа төлж байжээ.

Миннесота мужийн цагаан арьст цагдаа өнгөт арьст Жорж Флойдын хүзүүн дээр найман минутын турш өвдөглөн, аминд нь хүрсэн шударга бус хэргийн талаар мөн Тайгер Вүүдс, Льюис Хамилтон, Майкл Жордан зэрэг бусад спортын одууд үзэл бодлоо илэрхийлэн, дэмжлэг үзүүлсэн юм.

Эх сурвалж: rt.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.