СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг: Царцааны нүүдлийн эсрэг дрон, галын машинаар тэмцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Энэтхэг улсад коронавирусийн халдвараас гадна тариа будаа, ногоо ургамлыг сүйтгэх нэгэн аюул нүүрлэсэн нь царцааны нүүдэл юм. Тус улсад ойрын 30 жилийн хугацаанд тохиогоогүй царцааны нүүдэл болж байна.

Цөлийн сая сая царцаа долоон км орчим сунасан урт нүүдэл хийж Энэтхэгийн баруун бүсийн Ражастан мужийг тавдугаар сарын дундуур дайран өнгөрсний дараа хоол хүнс эрж хайсаар таван өөр мужийн нутаг дэвсгэрт хүрчээ. НҮБ-ын Хүнс, газар тариалангийн байгууллагын мэдээнд дурдсанаар цөлийн царцаа нь илүү хурдан түргэн учир иргэдийн хоол хүнс, газар тариаланд илүү их хэмжээний гарз хохирол учруулж сүйтгэдэг байна.

. Нүүдэл хэдэн зуун км квадрат талбайг бүрхэж байгаа бөгөөд ойролцоогоор 80 сая нас биед хүрсэн царцаа байгаа гэж тооцжээ.

Өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр Энэтхэг, Бангладешийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн супер хар салхи Амфанаас үүдэж царцааны нүүдэл эхэлсэн хэмээн үзэж байна. Тус хар салхины улмаас 90 орчим хүн нас барж, нийт 13,2 тэрбум ам.долларын гарз хохирол учиржээ.

Царцааны нүүдэл Ражастанаас Уттар Прадеш муж руу нэвтэрч, нийслэл Дели хотын хойд хилд ойртсон байна. Мадхьяа Прадеш, Махараштра, Гужарат мужуудыг сонор сэрэмжтэй байж бэлтгэлээ хангахыг Газар тариалангийн сайд сэрэмжлүүлжээ. . Мөн гал унтраах машин, том оврын тэргүүдээр хортон шавжтай тэмцэх хор цацаж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.