СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-06-02

БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун: Олон мянган иргэнээ татан авах хэрээр эрсдэл өндөр болж байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин БНСУ-аас суугаа Элчин сайд Ли Ё Хун, КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд 30 жилийн ойтойгоо золгож байгаад баяртайгаа буйгаа илэрхийлсэн.
Улмаар хоёр орны КОВИД-19 халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.
Элчин сайд Ли Ё Хун “Монгол улс дэлхийд КОВИД-19 халдвар авсан хүний тоогоор дэлхийн хамгийн бага оронд тооцогдох байх. Ялангуяа Орос-Хятад хоёр гүрний дунд байдаг ч халдварын тохиолдол бага байгаа нь яалт ч үгүй Засгийн газар, Улсын Онцгой комиссын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гэж харж байна.

Энэ сард Монгол Улсад сонгууль болно. . Бид бүх зүйл ил тод байх ёстой гэсэн зарчмыг л баримталсан” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Элчин сайдын зүгээс энэ сарын 17, 18-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх захиалгат нислэгийн талаар хөндсөн юм. Тэрээр “Манай улсад 35 мянган Монгол улсын иргэн ажиллаж амьдарч байна. Үүн дотор хууль бусаар оршин суугаа иргэд их байгаа тул дээрх хоёр нислэгт эдгээр хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг тодорхой хэмжээгээр хамруулж өгөхийг хүсье” гэлээ.
Монгол Улсын Шадар сайд Ноён Элчин сайдад Монголын төр засгийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндөрөөр үнэлсэнд талархал илэрхийллээ.

Тэрээр “Бурхны авралаар, Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр . Төдий хэрээр эрсдэл өндөр болно гэсэн үг. Сонгуулийн үеэр хөл хөдөлгөөн нэмэгддэг. Үүнээс би санаа зовж байна. Ялангуяа залуучуудын дунд эрсдэл өндөр байна. Тиймээс бид сая сонгуулийн үеэр дагаж мөрдөх журам гаргалаа.” гэлээ.

Өнөөдрийн уулзалтын үеэр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас 35 мянган ам.долларын үнэ бүхий эд материалыг Улсын Онцгой комисст хандивлаж, хандивын бичигт гарын үсэг зурлаа.

Тодруулбал, КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эд материал болох 1000 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас, 1000 ширхэг нүдний шил, 100 ширхэг усны гутал, 1000 ширхэг автомакс ариутгагч зэрэг багтжээ.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар БНСУ-д КОВИД-19 халдварын бүртгэгдсэн 11,579 тохиолдол, нас барсан 273 тохиолдол байгаа бол 10,446 хүн эдгэрсэн мэдээлэл байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.101

Sonduuli gej end tend tsuglaan ene tsuglaana boloiul yasiin engej bj dotrooso aldaw ymar sn hvmvvs we uwchun ulam nemegdeel bna yanda

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.