Өнгөт арьст эрэгтэй Жорж Флойдын үхлийн дараа АНУ-ын 10 гаруй муж, 30 гаруй хотод болж буй жагсаал мөргөлдөөний үеэр хоёр иргэн амь насаа алдсаныг мэдээлжээ. Чикаго хотод болж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр Сисеро дүүрэгт хохирогчид амиа алджээ.
Орон нутгийн төлөөлөгч Рэй Хананиагийн хэлснээр цагдаа нар 60 орчим хүнийг баривчилсан ба нас барсан иргэдийн талаар илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэжээ. Сисеро дүүргийн цагдаа нар оршин суугчдыг гэрээсээ гаралгүй байж аюулгүй байдлаа хамгаалахыг уриалсан байна.
Иллинойс мужийн цагдаагийн газарт бизнесийн байгууллагууд халдлагад өртсөн, эд зүйлсээ хулгайд алдаж дээрэмдүүлсэн гэх дуудлага удаа дараа иржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.