ОХУ-ын Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид метронд гар буу болон хутга гарган, зорчигчдыг заналхийлсэн этгээдийг баривчилжээ. Энэ тухай Дотоод явдлын яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Москвагийн метронд болсон уг хэргийг нэгэн гэрч цагдаад мэдэгдсэн аж. Сэжигтэн ер бусын үг хэллэг хэрэглэн, зорчигчдыг зэвсгээрээ заналхийлж байжээ. Бүхээг доторх хяналтын камерын бичлэгээс харахад хоёр эрэгтэй зорчигч сэжигтэн рүү ойртож байсан ч, түүнийг зэвсгээ гаргахад нь ухарч харагдсан байна. Харин бусад зорчигчид суудалдаа тайван сууцгааж байжээ.
Цагдаа нар түүнийг Соколникын шугамын «Баруун өмнөд» метроны буудлын үүдэн дээр саатуулсан байна. Хэрэгтэн 30 настай Москвагийн оршин суугч бөгөөд өмнө нь хууль сахиулах байгууллагаар шалгагдаж байсан нь тогтоогджээ. Албаныхан түүний гар буу, хутгыг хураан авч, Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн дагуу танхайрлын эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Эх сурвалж: rbc.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Москвагийн метрогийн зорчигчдыг гар буугаар айлгаж танхайрсан юм байна шүү дээ. Иймхэн мэдээг найруулж чадахгүй юм даа
Москвагийн метрогийн зорчигчдыг гар буугаар айлгаж танхайрсан юм байна шүү дээ. Иймхэн мэдээг найруулж чадахгүй юм даа