СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Рио Тинто 46,000 жилийн настай түүхийн дурсгалт газрыг сүйтгэсэндээ уучлалт хүслээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Уул уурхайн олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт ордог Рио Тинто компани Австрали улс дахь төмрийн хүдрийн уурхайгаа тэлэхийн тулд эртний уугуул иргэдийн ариун газрыг дэлбэлж сүйтгэжээ.

Баруун Австрали мужийн байгалийн баялаг нөөц ихтэй Пилбара мужийн Жуканы хавцалд олборлолт хийж байгаа юм. Тус газарт байдаг хоёр агуй нь олон арван мянган жилийн тэртээх эртний эдлэл, эд өлгийн зүйлсийг агуулсан байдаг ажээ. Эндээс 7,000 орчим шарил, 4,000 жилийн настай сүлжмэл үс, ясаар хийсэн багаж, нунтаглаж үйрүүлсэн чулуу зэрэг эрт үед хүн төрөлхтөн амьдарч байсныг гэрчлэх түүхийн үнэт олдворууд олдсон юм.

Гэвч . Түүхийн ариун газрыг уугуул оршин суугчид болох Пууту Кунти Куррама болон Пиникура иргэд хамгаалдаг байна.

Долоо хоногийн турш тэсэлгээ хийсэн Рио Тинто компани өнгөрсөн ням гарагт мэдэгдэл хийж “бид Пууту Кунти Куррама болон Пиникура иргэдэд хүндлэл үзүүлж байна. Бидний үйл ажиллагаанаас улбаалж сэтгэл санааны хохирол учруулсандаа уучлалт хүсье. Нутгийн уугуул иргэдтэй олон жилийн турш хамтран ажилласан тул бидний харилцаа үнэ цэнэтэй зүйл юм” хэмээн Рио Тинтогийн төмрийн хүдрийн олборлолт хариуцсан гүйцэтгэх захирал Крис Салисбери уучлалт гуйсан байна.

Мөн тэрээр үргэлжлүүлэн уугуул иргэдтэй хамтран ажиллаж, харилцаа холбоогоо сайжруулах ба Жуканы хавцалд олборлолт хийхээр төлөвлөсөн бусад газруудын талаар дахин нягтлан авч үзнэ гэжээ.

Харин . Гэвч энэ жилийн тавдугаар сарын 15-ны өдөр л тэдэнд Рио Тинто тэсэлгээ хийхээр болсон гэдгийг дуулгасан байна.

Австралийн Холбооны Уугуул иргэдийн хэрэг эрхэлсэн яамны сайд Кен Виат Рио Тинтогийн үйлдлийг хурцаар зэмлэн буруушааж, Баруун Австралийн мужийн захиргаа  хууль эрхзүйн хариуцлага хүлээж соёлын өвийг хайрлан хамгаалах ёстой хэмээн мэдэгджээ. Жуканы хавцал нь Их Британийн Стөүнхэнж чулуун цогцолбороос 9, Колосиум театраас 23, Мачу Пикчугээс 75 дахин урт настай, Австраличуудын хувьд үнэ цэнэтэй, ариун нандин, эртний түүхтэй хөдий ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
4 жилийн өмнө
202.126.89.75

дэлбэлчихээд худлаа инээж байна уу жинхэнэ хөрөнгөтнүүд байна даа дээрэлхэж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.