ОХУ-ын Дотоод хэргийн яамны Тээврийн ерөнхий газар болон Эрүүгийн мөрдөн байцаах ерөнхий газрын ажилтнууд Москва хотын Казань төмөр замын буудлын орчимд таксины жолооч нарыг сүрдүүлэн, мөнгийг нь хураадаг байсан зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоожээ.
Сэжигтнүүд таксины жолооч нар болон тээврийн хэрэгсэлд нь гэмтэл учруулна хэмээн заналхийлж, сар бүр бэлэн мөнгөний төлбөр авсны хариуд Казанийн вокзалын талбайд ажиллахыг нь зөвшөөрдөг байжээ. Тэд таксины брендээс хамааран сард 7-30 мянган рубль шаарддаг байсан аж. Уг дээрмийг нь зөвшөөрөөгүй хүмүүсийг энэхүү бүлэг хотоос албадан хөөж, эсвэл жолооч нарт буу тулган хүссэнээ авдаг байж.
Эрэн сурвалжлах үйл ажиллагааны үр дүнд цагдаагийн албан хаагчид гэмт хэргийн бүлгийн зохион байгуулагч, мөнгө хураагч болон хохирогчдод бие махбод, сэтгэлзүйн нөлөө үзүүлдэг зургаан сэжигтнийг баривчилжээ.
Тэдний оршин суудаг газруудад нэгжлэг хийх явцад автомат винтов болон ан агнуурын бууны эд ангийг олсон байна. Мөн хоёр гар буу, хутга, жижиг калибр, винтовын 500 гаруй сум, иргэдээс авсан төлбөрийн тооцооны жагсаалт болон рубль, гадаад валют дээрх их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ.
Одоогоор сэжигтнүүдийг урьдчилан цагдан хориод байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
kino kino
aguu oros geed baidag nuhduud
Шинэ юм биш шүү дээ Аль эрт 90 ээд оноос бүх вокзалууд рэкэтүүдийн гарт ийм л байсан. Ярославский дээрээс энгийн машинд суугаад 4 дугуйг нь хагалуулж л байлаа.
Энэ аль 1980 онд байсан