СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тяньаньмэний талбайн жагсаалыг хүндэтгэх арга хэмжээг анх удаа цуцаллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Бээжин хотын Тяньаньмэний талбайд ардчиллын төлөө жагссан жагсагчдад хүндэтгэл үзүүлж жил бүр Хонконгийн иргэд лаа барин дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай. .

Хэдийгээр эрүүл мэндийн шалтгаанаар арга хэмжээг хориглосон ч Хятадын Засгийн газар аюулгүй байдлын шинэ хууль дүрэм хэрэгжүүлэхээр төлөвлөж, уг арга хэмжээг бүрмөсөн хориглох шийдвэрийн эхний алхам байж магадгүй гэсэн түгшүүр, сэжиг үүсч байна.

Зөвхөн Хятадын тусгай бүс Хонконг болон Макаод л 1989 оны ардчиллын төлөө жагсаалыг эргэн дурсахыг хүлээн зөвшөөрдөг юм. Харин эх газрын Хятадад зургадугаар сарын 4-ний өдрийг эргэн дурсах, уг хэрэгтэй холбоотой арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, аюулгүй байдлыг чангатгаж ирсэн.

Өнгөрсөн жилийн арга хэмжээнд зохион байгуулагчид 180,000 хүн оролцож Хонконгийн Викториа цэцэрлэгт хүрээлэнд лаа барин жагссан хэмээн мэдэгдсэн ч цагдаагийн газраас 40,000 орчим хүн цугласан хэмээн мэдээлжээ. . Мөн хотын өөр хэсгүүдэд цуглаж алсаас ажиглахыг зохион байгуулагчид уриалжээ.

30 гаруй жилийн өмнө Хятадын коммунист дэглэмийн түүхэн дэх улс төрийн сэдэвтэй хамгийн том эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн Тяньаньмэний талбайд өрнөсөн билээ. Зургаан долоо хоногийн турш үргэлжилж, сая орчим иргэн оролцсон жагсаалыг тухайн жилийн зургадугаар сарын 3-4 шөнө цэрэглэн дайрч, танк оруулан гал нээж зэвсэггүй иргэдийг буулгаж авсан байдаг. Эрх баригчид хэнийг ч буудаж хороогоогүй гэж мэдэгддэг ч албан бусаар хэдэн зуугаас хэдэн мянга хүртэл хүн амь үрэгдсэн гэж үздэг билээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.