СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭМЯ: Манай хойд хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын талаарх мэдээллийг хүргэж байна. Коронавирусийн халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 6 сая 265 мянган хүн өвчилж, 375 мянган хүн нас баржээ. 

Манай улсын хувьд зөөвөрлөгдсөн 185 тохиолдол байгаагаас өнөөдрийн байдлаар 141 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 1955 иргэн ажиглалтад байгаа билээ. 

Манай хойд хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Туваа мужуудад өвчилөл өмнөх өдрийхөөс 39-299 тохиолдлоор нэмэгджээ.
Шуурхай 119 дугаарт 187 дуудлага ирснээс "дэлгүүрийн худалдагч нар амны хаалт зүүхгүй байна" гэсэн гомдол зонхилжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 212 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүн /давтан/,
  • 05.14-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд /давтан/,
  •  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 10 жолооч,
  • Тандалт, судалгааны зорилгоор Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 3 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.


ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 44 хүн байна. Тухайлбал:

  • Энх-Саран сувилалд тусгаарлагдсан 16 хүн,
  •  Гэрийн тусгаарлалтад шилжсэн 15 хүн,
  • Тусгаарлалтын хугацаа нь дуусч, хяналтаас гарсан 13 хүн байна.

 Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 141 хүн эмчлүүлж байна. Эмчилгээнд хамрагдсан иргэдийн хувьд 5-65 насныхан байгаа бөгөөд 60 хувь нь эрэгтэй, 30 гаруй хувь нь эмэгтэй байна. Түүнчлэн 5-15 насны таван хүүхэд байна. Эмчилгээний дундаж хугацаа 30 хоног бол, ихэнх тохиолдолд 14-53 хоног үргэлжилж байна. Улсын хэмжээнд амралт, сувилал, зочид буудал, эмнэлэг зэрэг тусгаарлан ажиглах байруудад нийт 1792 хүн байна.
Гэрийн тусгаарлалтад 3843 хүн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.