Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Мойлтын тохой” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 25 км-т/ Туул голын усанд тус дүүргийн 6 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ живсэн хэрэг гарчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан “Мойлтын тохой” гэдэг газраас цогцсыг олж гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Түүнчлэн Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Харлан” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 284 км-т, сумын төвөөс зүүн зүгт 4 км-т/ тус аймгийн харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй/ энэ сарын 27-ны өдрийн 19:00 цагт сураггүй болсон тул тус аймаг дахь Цагдаагийн газар “Харгал” нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Авран хайх ажиллагааг “Харгал” нууранд 5 метрийн гүнд 6 удаа шунбалт хийж, 2 дугаар бүлэг “Харгал” нуурын эрэг дагуу 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Энэ сарын 1-нд эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.