СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп жагсаалыг цэргийн хүчээр дарна гэж сүрдүүлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Миннесота мужийн Миннеаполис хотод 46 настай зэвсэггүй, гараа гавлуулсан өнгөт арьст иргэн Жорж Флойдыг цагаан арьст цагдаа 10 минутын турш хүзүүн дээр нь өвдөглөж амь насыг нь хороосон хэрэг улс орон даяар эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг эхлүүлээд бараг долоо хонож байна. Энэ хугацаанд .

10 гаруй хотод жагсаалын улмаас шөнө оройн цагаар хөл хорио тогтоосон. Улс орон даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордноос мэдэгдэл хийлээ. Трампын мэдэгдлээс хамгийн их анхаарал татаж, олон улсын эх сурвалжуудын онцолсон зүйл бол

Мөн тэрээр үймээн самууныг дарахын тулд цэрэг армийн хүчийг ч ашиглаж магадгүй хэмээн сүрдүүлгийн шинж чанартай үг хэлжээ. Энэ хооронд нийслэл Вашингтонд Цагаан ордны гадаа жагсагчид цугласан ба жагсагчдыг тараахын тулд хэв журам сахиулагчид нулимс асгаруулагч цацаж хүч хэрэглэсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Вашингтон хөл хорио тогтоосон хотуудын нэг бөгөөд орой 19 цагаас өглөө болтол тогтоосон хоригийг хатуу чанга сахин биелүүлэхийг даалгаад байгаа юм.

 

Трампын хэлснээр цэрэг армийн хүч ашиглах тухай мужийн захирагч нартай хэлэлцэнэ гэв. Мөн Үндэсний гвард буюу хамгаалалтын цэргүүдийг хэдий нь зарим мужид тараан байрлуулсан бөгөөд нэмэлт хүч илгээх шаардлагатай гэж тэрээр үзэж байна..

Нэгдсэн улсын Ерөнхийлөгч яриагаа эхлүүлэхдээ Жорж Флойдын талаар дурдаж, “би бол та нарын хууль ёсны Ерөнхийлөгч, зарлиг тушаал гаргах эрхтэй” хэмээн үргэлжлүүлэн, төгсгөхдөө цагдаагийн хүчирхийлэл, шударга бус явдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн нэг ч үг дурдаагүй ажээ.

Вашингтон мужид л гэхэд Үндэсний хамгаалалтын 1,200 цэрэг байрласан бөгөөд дахин 800 цэргийг бусад таван мужаас татаж нийт 2,000 бие бүрэлдэхүүнийг байрлуулах гэж байна.

Жагсаал бослогын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн Ерөнхийлөгч Цагаан ордноос гарахдаа “одоо би хамгийн хүндэтгэлтэй, онцгой газар луугаа явлаа” гэж хэлээд ойролцоо байдаг Гэгээн Жоны сүмийг зорин алхсан байна. Энэ сүмд 1816 оноос хойш АНУ-ын үе үеийн төрийн тэргүүнүүд ёслол, арга хэмжээнд оролцдог уламжлал тогтсон. Сүмийн үүдэнд Трамп гартаа Библи судар барин “бид дэлхийн хамгийн агуу улс. Бид аюулгүй байдал, сайн сайхныг сахин хамгаалах болно” гэжээ.

Цагдаагийн гарт шударга бусаар амиа алдсан Жорж Флойдод хийсэн задлан шинжилгээний анхан шатны дүгнэлт гарсан байна. Дүгнэлтээр түүнийг гадны нөлөөгөөр бусдад алуулсан гэдгийг батлан танилцуулжээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.