СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мишель Обама: Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг зогсоох нь бүгдэд хамаатай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Миннесота мужийн 46 настай оршин суугч Жорж Флойдын үхэлтэй холбогдуулан 10 гаруй муж, 30 орчим хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал газар авсан юм. Миннеаполис хотод зургаа дахь хоногтоо жагсаал үймээн самуунаар үргэлжилсэн байна.

Тус улсын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эхнэр, тэргүүн хатагтай асан Мишель Обама үзэл бодлоо илэрхийлж дуу хоолойгоо хүргэжээ. .

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өөрийн Facebook хуудсаараа дамжуулан Флойд болон түүнтэй ижил төстэй шалтгаанаар амиа алдсан өнгөт арьстай иргэдэд гүн эмгэнэл илэрхийлж “тань шиг болоод бусад хүмүүсийн адил би шархалж байна. Энэ бүхэн хэзээ ч зогсохгүй байхвий гэдгээс илүү их түгшиж шаналж байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь өнгөт арьстай, цагаан арьстай, бүх хүний нэгдэж үндсээр нь үгүй хийх зүйл юм” гэсэн утгатай үгсийг нийтэлжээ.

Төгсгөлд нь энэ бүхэн шударгаар шийдэгдэж, тэмцэгчид аяллынхаа явцад хүчирхэг байхыг ерөөж, тэдгээр хохирогчид болоод гэр бүлүүдийн төлөө залбирахаа хэлсэн байна. Үүнээс өмнөхөн АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обама хэрэв бид хүүхдүүдээ илүү сайхан ертөнцөд амьдруулахыг хүсч байвал одооноос илүү ихийг хийх ёстой хэмээн Твиттертээ жиргэсэн байсан юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
147.147.106.31

nohoriigoon terguun baihad zogsoohgui jasan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.