Коронавируст цар тахлын улмаас ихэнх улс орнууд хилээ хаагаад байгаагийн нэг нь Япон юм. Тэгвэл Япон хорио цээрийн дэглэмийг сулруулж эхэлсэн бөгөөд халдварын тархалт бага орнуудад хилээ нээж, аялагчдыг хэсэгчлэн хүлээж авахаар төлөвлөж байна.
Өнөөдрөөс эхлэн нийслэл Токио хотод сургууль, кино театр, спорт клуб, их дэлгүүрүүдийг нээж байгаа юм. Мөн Засгийн газар Тайланд, Вьетнам, Австрали, Шинэ Зеланд улсуудаас ирэх саруудад аялагч, жуулчдыг хүлээж авахаар төлөвлөж байна. Гэхдээ Гадаад хэргийн яамнаас энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй аж.
Асахи Шимбунд мэдээлснээр дээрх дөрвөн улсаас ирэх иргэдийг онгоцонд суухаас өмнө болон Японд газардсаны дараа коронавирусийн шинжилгээ авах ба хоёуланд нь сөрөг хариу гарсан тохиолдолд хүлээж авна гэжээ. Японд нэвтрэх эрхээ авсан ч зочдын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Тухайлбал компанийн албан газрууд, үйлдвэрүүд, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг хориотой газруудад очиж болохгүй.
Тайланд, Вьетнам, Австрали, Шинэ Зеланд улсууд нь Япон улстай хамт Номхон далайн түншлэлийн гишүүн орнууд юм.
Даваа гарагийн байдлаар Япон улсад коронавирусийн халдварын 17,000 орчим тохиолдол илэрч, 900 орчим хүн нас баржээ. Тус улс хоёрдугаар сараас хойш гадны жуулчдыг хүлээж авахаас татгалзаж хилээ хаасан юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
3 r sariin suulcheer hilee haasan shuu,unen bodit medeelel oruulna uu