СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилд коронавирусийн халдвар 500,000 давлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Шинэ долоо хоногийн эхэнд коронавируст цар тахалтай холбоотой мэдээллийг танилцуулахад дэлхий дахинд 6,2 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Энэ хооронд Бразил улсад халдвар авсан иргэдийн тоо 500,000 давж 30,000 орчим иргэн нас баржээ. Улмаар эндэгдлийн тоогоор дэлхийд дөрөвдүгээрт орж байна.

. Бразил улсад өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт эрчтэй нэмэгдсэнээр 1,8 сая хүн халдвар авсан АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Коронавирусийн халдварын шинэ голомт болоод буй Латин Америкийн орнуудаас Перу улсад халдварын тохиолдол 164,476 илэрч бүс нутагтаа хоёрдугаарт, дэлхийд 10 дугаарт байна. Эрүүл мэндийн яамны мэдээгээр халдварын тохиолдол хоногт 9,000 орчмоор нэмэгдэж байгаа ажээ. Нийслэл Лима хотод хамгийн их буюу 100,000 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.