Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет коронавирусийн тархалтаас сэргийлсэн хөл хорионоос хойш анх удаа олон нийтийн өмнө гарч, Виндсор цайзын ойролцоо одой морь унаж буй зургаа ил болгожээ.
Хатан хаан нөхөр Эдинбургийн гүн, 98 настай Филип болон цөөн тооны ажилтантайгаа хамт тусгаарлагдаж байгаа. Тэрээр хамгийн сүүлд гуравдугаар сарын 19-ний өдөр Букинхэмийн ордноос Беркшир дэх гэр рүүгээ явж байх үедээ олон нийтийн өмнө гарсан юм.
Хөл хорионы үеэр хатан хаан Элизабет ард түмэндээ хандан хоёр удаа телевизээр үг хэлсэн аж. Эхний удаад тэрээр Их Британи вирусийн эсрэг тэмцэлд "амжилтад хүрнэ" гэж хэлээд, Засгийн газраас гаргасан гэртээ байх дүрмийг дагаж мөрдсөн иргэддээ талархал илэрхийлжээ. Энэ нь түүний хүү Уэльсийн ханхүү Чарльз коронавирусийн тусгаарлалтаас гараад долоо хүрэхгүй хоногийн дараа байсан юм. Харин дараагийн удаа тэрээр Европ дахь ялалтын баярын 75 жилийн ойг тэмдэглэн үг хэлэхдээ хоосон гудамжнуудыг "хайр" -аар дүүргэсэн коронавирусийн тархалтын эсрэг Их Британийн хариу үйлдлийг магтсан билээ.
Хатан хааны гэр бүлийн гишүүд мөн халдвартай тахалтай тэмцэхэд галын шугаманд тэмцэж буй ажилтнууд болон олон нийтэд талархал, дэмжлэг үзүүлсэн мессежийг илгээж байна. Хатан хаан ба Кэмбрижийн ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нар Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан дэлхий даяарх эрүүл мэндийн ажилтнуудтай цахимаар ярилцжээ.
Түүнчлэн хатан хаан Элизабет дөрөвдүгээр сарын 21-нд болсон төрсөн өдрөө ханхүү Филипийн хамт сайн дурын тусгаарлалтад өнгөрүүлжээ. Энэ өдрийг тэмдэглэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг Ковид-19 цар тахал өвчний улмаас цуцалсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
yamar odoi mori we? jiriin l mori bayna , ponyg chini khuukhed l unawal unana . yumaa medej bicheech