Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан өглөөний 08:00 цагт эхэлсэн бөгөөд нийт 8 асуудал хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг хэлэлцэж баталжээ. "Найрамдал-2" зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулна. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн хоёр дахийг ийнхүү шинээр барихаар болж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.