Цагдаагийн ажилтан Дерек Човин гэгч өнгөт арьстан Жорж Флойдын аминд хүрсэн хэрэг явдлын улмаас АНУ-д олон нийтийг хамарсан үймээн үргэлжилсээр байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын 16 мужийн 25 хотын засаг захиргааны нэгжид үймээн самуун дэгдээд байгаа юм. Үүнтэй холбогдуулж, Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр монголчууддаа хандан сэрэмжлүүлэг бичсэн байна.
Тэрбээр "АНУ-д байгаа монголчууд гадуур болгоомжтой байхыг хүсье. Жагсаал, цуглаанд оролцох, ойрхон явах, орой үдшийн цагаар сэлгүүцэхээс түдгэлзэхийг зөвлөж байна. Цөөхөн бүлгээрээ явж танхайрах үйлдлүүд гарч байна" гэж жиргэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол руу иргэдээ татахад яаралтай туслах арга хэмжээ аваач.