СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

2020 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо орно.

Салхи 31, 2, 3-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.