Ирэх сарын 02-оос эхлэн Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнууд өглөөний 08.00-17.00 цагийн хооронд ажиллаж эхэлнэ.
Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний хооронд 08.00 цагаас эхлүүлэх тухай А/417 дугаар захирамжийг НЗД С.Амарсайхан баталсан билээ.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагад ойролцоогоор 16,000 орчим хүн ажилладаг. Дээрх хүмүүс 08.00 цагаас ажилдаа цугладаг болсноор замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл мэдэгдэхүйц буурах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.