Шинэ Зеландад долоо хоног дараалан коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нэг хүн үлдээд байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр нийт батлагдсан бөгөөд магадлалтай тохиолдлуудын тоо 1504. Үүнээс 1154 нь батлагдсан тохиолдол бол үлдсэн нь магадлалтай төдий гэж мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар долоон хүн нэмж эдгэснээр нийт эдгэрсэн өвчтөнүүдийн тоо 1481-д хүрчээ. Сүүлийн ганц коронавирусийн өвчтөн нь Окланд дахь 50 орчим насны хүн байгаа юм.
Өдийг хүртэл Шинэ Зеландад 22 хүн халдварын улмаас нас барсан ба тэдний хэн нь ч эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй байна.
Гэсэн хэдий ч тус улс сэрэмжлүүлгийн 2-р түвшинд хэвээр үлдсэн бөгөөд дор хаяж зургадугаар сарын 22 хүртэл энэ түвшинд байх болно гэдгийн албаныхан мэдэгджээ. Гэхдээ өнөөдрөөс эхлэн олон нийтийн цугларалтын хэмжээг 100 хүн болгож нэмэгдүүлсэн байна.
Эх сурвалж: stuff.co.nz
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.