Владивостокт болох Ялалтын парадын үеэр ОХУ-ын Номхон далайн флот, Агаарын цэргийн хүчин болон Зүүн цэргийн тойргийн Агаарын довтолгооноос хамгаалах хүчний 20 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно гэж Номхон далайн флотын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Энэ долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн улмаас хойшлуулаад байсан Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан жагсаал ирэх зургадугаар сарын 24-нд болно гэж мэдэгдсэн билээ. Владивостокт энэхүү жагсаал Светланская гудамжинд болох бөгөөд Номхон далайн флотын жагсаалын бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн аж.
Хамтын ажиллагааны явцад Агаарын цэргийн хүчин болон Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн “МиГ-31БМ”-ийн дөрвөн өндрийн сөнөөгч онгоц, дөрвөн “Су-35С” сөнөөгч, мөн “Ка-52” төрлийн нисдэг тэрэгнүүдийг бэлтгэж байна. Нисэх онгоцнууд Светланская гудамжны жагсаал дээгүүр, 300-500 метрийн өндөрт нисэх гэнэ.
Уг хоёр хүчний хамтарсан бэлтгэл Владивосток болон Амурын булангийн усан дээгүүр зургадугаар сарын дундуур эхлэх төлөвтэй байгаа ба үүнээс өмнө нисгэгчид хувийн бэлтгэл хийж байна.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.