СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

90 настай эмээ хүүгээ цагдаад баригдахаас аврахыг оролджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Техас мужийн 21 настай иргэн Тайе Андерсыг замын зогсох тэмдгийг үл хайхран дүрэм зөрчсөн хэргээр саатуулахыг оролджээ. Гэвч түүнийг барих үеэр 90 настай эмээ нь байшингаас гарч ирэн цагдаа нар луу хашгичиж эхэлсэн байна.

.

Цагдаагийн офицерын хэлснээр өнгөт арьстай залуу эрэгтэй хэд хэдэн удаа зугтах оролдлого хийсэн байна. Уг бичлэгийг  тавдугаар сарын 22-ны өдөр хийсэн бөгөөд 36 минутын турш баривчилгаа явуулжээ. Мидланд хотын цагдаагийн газраас зургаа хоногийн дараа бичлэгийг Facebook-т нийтэлсэн байна.

Цагдаагийн газар түүнийг хэргийн газраас зугтахыг оролдсон хэрэгт буруутгаж байна. . Гэвч тэрээр цагдаа нарын шаардлагыг биелүүлэхээсээ өмнө таван минутын турш машинаасаа буугаагүй байна.

Бичлэг дээр Андерс “яагаад намайг зогсоож байгаа юм бэ” хэмээн хашгарчээ. Хариуд нь цагдаа нар “бид чамайг буудах гээгүй” хэмээн тайлбарласан байна.

Миннесота мужийн Миннеаполис хотын цагдаа өнгөт арьстай эрэгтэй Жорж Флойдын хүзүүн дээр 10 минут өвдөглөж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнийг эхлүүлээд байгаа юм. АНУ даяар хэд хэдэн хотод уг явдлыг эсэргүүцэж жагссан иргэд цагдаа нартай мөргөлджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
147.147.106.31

hereg hiigeegui baihad heniigch barivchlahgui cagdaa ooriigoon hmgaalah erhtei haruud hecuu humuus

Зочин
4 жилийн өмнө
103.229.122.75

энэ хар дүрэм зөрчиж хэргээ газраас зугтаажээ. Тэгэхээр хар арьстаны буруу юм байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.