СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Мөнхтүшиг: Ирэх сард тусгай үүргийн найман нислэгээр 2000 иргэнийг татан авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ОХУ-д сурдаг оюутнуудыг тусгай үүргийн нислэг болон Алтанбулаг боомтоор татан авах ажиллагааг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн, Алтанбулаг боомтоор 570 иргэнийг нийт 740 иргэнийг татан авав. Эдгээр иргэдийг ХӨСҮТ болон бусад тусгаарлах байранд 21 хоног ажиглалтад байлгаж байгаа юм. Түүнчлэн ОХУ-аас ирсэн иргэдийн хувьд ихэнх нь оюутан бөгөөд эхний ээлжийн шинжилгээгээр эдгээр иргэдээс коронавирусийн тохиолдол илрээд байгаа аж.

Тэгвэл УОК-ын зүгээс гадаадаас татан авч байгаа иргэдийн халдварын нөхцөл байдлыг дүгнэн дараагийн ээлжийн татан авах үйл ажиллагааг зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл дараагийн ээлжийн татан авалтыг хэрхэн зохион байгуулах талаар Шуурхай штабаас мэдээлэл өгч байна.

Татан авах ажиллагаа бол хялбар ажиллагаа биш маш олон хүний хүч хөдөлмөр орж байгаа. Олон улсын галт тэргийг дайчилгааны чиглэлээр орон нутгийн трифаар буюу 27 мянган төгрөгөөр иргэдийн зорчуулсан.

ГХЯ-ны Консулын хэлстийн дарга Л.Мөнхтүшиг: Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна. Дараагийн сард иргэдээ татаж авах иргэдийн тоо, төлөвлөгөөг батлуулсан. Зургадугаар сард 2000 орчим иргэнээ гаднын улсаас авчирна. Ирэх сард найман тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Үүнд: 

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан,
  • 6 сарын 11-нд Токио,
  • 6 сарын 15-нд Энэтхэг,
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит),
  • 6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр хийнэ.
  • Мөн 6.25, 6.28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна. 

Энэтхэг улсад байгаа ламхай нарыг авчрах ажлыг зохион байгуулна. БНЭУ-ын баруун урд байдаг Го гэдэг мужид байгаа ламхай нарын аюулгүй байдлыг хангах үүднээс зургадугаар сарын 15-нд энэ нислэгийг үйлдэнэ. Гэхдээ энэ нислэгийн зөвшөөрлийг бүрэн аваагүй байгаа тул хугацааны хувьд өөрчлөлт орох байх. 

Түүний дараа БНСУ руу нислэг үйлдэж, транзит зорчигч нарыг авахаар төлөвлөж байна. Инчоны олон улсын нисэх буудал нээлттэй байгаа учраас бусад улсуудад байгаа иргэдээ авах боломжтой байгаа. Үүний дараа энэ сарын 18-нд Солонгос руу дахин нислэг үйлдэж, тэнд байгаа иргэдээ авчрах юм. 

Манай улсын иргэдийн хувьд 45 улсаас 10583 ирэх хүсэлтээ элчин сайдын яам болон консулын газартаа мэдэгдээд байгаа. Эдгээр иргэдийн мэдээллийг нэгийг ч орхилдуулалгүй ангилж байна. Эхний элжинд татаж авах иргэдийн сонголтыг хийхэд маш хүнд байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Т.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Гэрийн тусгаарлалтад шилжсэний дараа гэртээ 14 хоног байх байтал гэрээсээ гарч явах зөрчил илэрч байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 804 иргэн, хөдөө орон нутагт 95 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа.. Түүнчлэн эдийн засаг хүнд байгаа энэ үед тэр болгон гэрийн тусгаарлалтыг зөрчин иргэн бүрийг торгомооргүй байна. Цаашлаад амны хаалтаа иргэд маань тогтмол зүүхийг дахин дахин зөвлөж байна.

МХЕГ-аас дараах зөвлөмжийг иргэддээ хүргэв: . Иймээс иргэд онлайнаар бараа захиалж авсан бол гадаргууг нь маш сайн ариутган, тухайн бүтээгдэхүүнийг бас ариутгаж, дараа нь гараа заавал угаахыг зөвлөж байна.

Түүнчлэн гадаадад байгаа иргэд коронавирусийн халдвар аваад өвчилж байна гэх мэдээлэл ирж байгаа. Халдвар авсан иргэнийг тухайн улс орон эмчлэх үүрэгтэй. Тухайн иргэн өөрөө хүсэх юм бол халдвар авсан эсэхээ улс орондоо мэдэгдэж болно. Тэрнээс бол тухайн улс орнууд танай улсын иргэн халдвар авсан гэх мэдээллийг өгдөггүй гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар шуурхай штабт иргэдээс 2000 орчим өргөдөл ирсэн бөгөөд утсаар 30 мянган гаруй санал, гомдол ирээд байгаа гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.