Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Монгол улсад коронавирусийн 161 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.
Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 5 сая 866 мянган хүн өвчилж, 360 мянган хүн нас барсан. Сүүлийн 24 цагт 92 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас барсан нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 9000, нас баралт 2000 гаруйгаар буурсан таатай мэдээтэй байна.
Хөрш ОХУ-д өвчлөл өндөр хэвээр байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 51-62 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Манай улсад сүүлийн 24 цагт 289 хүн ажиглалтад орж, 14 хүн ажиглалтаас гаран гэрийн тусгаарлалтад орж, одоогоор нийт 1908 хүн тусгаарлагдаад байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай 119 дугаарт 448 дуудлага ирж, коронавирусийн талаар зөвлөгөө авчээ.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:
-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 2020 оны 05-р сарын 28-нд нийт 369 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 351 хүний сорьц "сөрөг" гарч, коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулгийн боомтоор орж ирсэн 230 хүнд шинжилгээ хийснээс 18 иргэнд вирус илэрсэн нь батлагдлаа.
Монгол улсад 179 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 43, эмчлэгдэж буй 136 иргэн байна. Халдвар авсан хүн 19-52 насны хүмүүс байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.