СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ-ын банкны 20 гаруй ажилтныг мөнгө угаасан хэрэгт буруутгав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Хуульзүйн яамнаас Умард Солонгос улсын банкны 20 гаруй ажилтныг олон улсын хэмжээнд мөнгө угаасан хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлджээ. АНУ-ын хоригийг зөрчиж тэдгээр иргэд 2,5 тэрбум ам.долларыг угаасан гэж үзэж байна.

Тодруулбал Умард Солонгосын иргэншилтэй 28 иргэнийг хэрэгт холбогдуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр БНАСАУ-ын санхүү эдийн засгийн салбарын ажилтнуудын эсрэг анх удаа хэрэг үүсгэжээ. Мөн Хятадын таван иргэнийг уг хэрэгт холбогдуулжээ.

Умард Солонгосын банкны ажилтнууд олон улсын хоригоос зугтахын тулд Орос, Хятад зэрэг гадны орнуудад байрласан байна. Тус улсын Гадаад худалдааны банкийг улсын санхүүгийн тогтолцооны гол төв гэж үздэг бөгөөд 2013 оноос хойш АНУ тэргүүтэй улс орнууд эдийн засаг, санхүүжилтыг зогсоож эхэлсэн юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.