Манай улсад цементний хомстол үүсч, үнэ нь хоёр дахин нэмэгдэж, нэг тонн нь 300 мянга хүртлээ өсөөд байгаа юм. Тэгвэл ирэх 06-р сараас цементний хомстол үүсэхгүй гэж Барилга хот байгуулалтын яамнаас мэдэгдэж байна. Учир нь цементний үйлдвэрүүд хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд хэвийн ажиллаж эхэлснээр үнэ ч хөөрөгдөхгүй болно гэж үзэж байна.
Манай улсад одоогийн байдлаар цеменийн 6 үйлдвэр, 4 терм ажиллаж байна. Тэд жилд нийт 3,5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хэвийн ажллааад эхэлбэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, гадагшаа экспртлох ч боломжтой юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.