Энэтхэгийн Ченнай хотын “STM” гэрэл зургийн студи хүмүүсийн нүүрний доод хэсгийн зургийг амны хаалт дээр нь хэвлэн, хаалт зүүсэн ч царайгаа бүтэн харуулах боломжийг хүмүүст олгож байна.
Энэхүү шинэ санаа тус улсад маш хурдан алдартай болсон бөгөөд одоо бусад студиуд ч ийм төрлийн үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Нэгэн үйлчлүүлэгч "Хүмүүс миний амны хаалтыг анх хараад их гайхдаг, гэхдээ удахгүй дасдаг. Одоо би энгийн амны хаалт зүүвэл хүмүүс намайг таньдаггүй. Найзууд маань хүртэл намайг энгийн амны хаалттай үед таньдаггүй болсон. Энэ шинэ зүйл удалгүй ердийн үзэгдэл болох болно" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.