УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутай хэмээн үзжээ.
Гэхдээ шүүгдэгч Л.Пүрэвбаатарын гэм буруутай үйлдэл Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Хэргийг сануулбал, Л.Пүрэвбаатар нь УБТЗ ХНН-ийн даргаар ажиллаж байхдаа 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эхнэрийнхээ захирлаар нь ажилладаг “Нимонс” ХХК-ийн эзэмшлийн 00-36 УНТ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдэж, 2012 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр орж ирсэн хуучин “Лексус 570” маркийн суудлын автомашиныг 153 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хэтэрхий өндөр үнээр худалдан авч байгууллагадаа хохирол учруулжээ.
Шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг эрүүгийн ял шийтгэлээс чөлөөлсөн хэдий ч УБТЗ ХНН-д учруулсан 8.830.443 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчид төлсөн хөлс болох 2.688.000 төгрөгийг түүнээс гаргуулан мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтад тус тус олгуулахаар шүүх шийдвэрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
kkk uruwdultui
araich dee