СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Жорж Флойдын аллагыг эсэргүүцсэн америкчууд үймээн дэгдээж, дэлгүүр тоножээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Миннесота мужид зэвсэггүй, гараа гавлуулсан өнгөт арьстай эрэгтэйн хүзүүн дээр нэгэн цагдаа 10 минутын турш өвдөглөж амь насыг нь хороосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэг ил болсноос хойш Жорж Флойд гэх уг эрэгтэйн үхэлд бухимдсан олон иргэд тус улс даяар эсэргүүцлийн жагсаал хийж байгаа юм.

Тэгвэл Миннеаполис хотод өчигдөр ийм нэгэн жагсаалын үеэр хүмүүс “Target” дэлгүүрийг тоносон байна. Твиттер дээрх олон бичлэгүүдээс харахад хүмүүс дэлгүүрийн үүдээр орж, гаран, олон арван хүмүүс зурагт, тоос сорогч, чийдэн зэрэг бараануудыг зөөн, ихээхэн үймээн самуун болжээ.

Нэг бичлэг дээр дэлгүүрийн шалаар нэг хог хөглөрсөн, хоосон тавиурууд, хөмөрсөн хогийн сав, түрдэг тэрэгнүүд харагдана. Ихэнх бичлэгийг орон нутгийн “Fox” сувгийн хөтлөгч Карен Скуллин хуваалцжээ.

“Target” сүлжээ дэлгүүрийн хэвлэлийн төлөөлөгч Даниэль Шуман болсон явдалтай холбогдуулан "Жорж Флойд нас барсанд бидний зүрх сэтгэл өвдөж байна. Түүний үхлийн улмаас бидний нийгэмд учраад байгаа зовлон шаналалд ч харамсаж байна. Бид өнөөдөр Lake Street-д байрлах дэлгүүрээ хааж, багийнхаа бүх гишүүдийг бүртгэн, аюулгүй байдлыг нь хангахын тулд ажилласан. Бид цаашдаа ч ажилчдынхаа аюулгүй байдал болон олон нийт сэтгэлийн шархнаасаа эргэн эдгэхэд туслахад анхаарах болно. Дахин мэдээлэл хийх хүртэл одоогийн байдлаар манай дэлгүүр хаалттай хэвээр байх болно" гэсэн мэдэгдэл хийв.

Миннеаполисын цагдаагийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдэл өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: Business Insider

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.