СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Мөнхбаатар: Хариуцлагаас хэн нэг албан тушаалтан мултрах ёсгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар тайлбар өглөө.

Тэрбээр

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв.

Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Ззөвшөөрөлгүй барилгын ажлыг үргэлжлүүлж аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүйн улмаас эмгэнэлтэй хэрэг гарсанд харамсаж буйгаа илэрхийлье. Хариуцлагаас хэн нэг албан тушаалтан мултрах ёсгүй. Хэн хариуцлага алдсаныг шүүх цагдаа болон Нийслэлийн засаг даргын зүгээс олж хариуцлага тооцно” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
122.201.23.75

улс төрийн хариуцлага гэдэг бол шүүх цагдаагаас шууд хамааралгүй, ёс зүйтэй хамаарах асуудал мөн гэж бодож байна. сонгуулиар юу гэж амлаж, түүндээ ямар үүрэг хүлээж байгаагаа ухамсарлан мэддэг улс төрчид л бидэнд хэрэгтэй байна даа.

Зочин
4 жилийн өмнө
202.21.107.4

АН гээд ярихаар үргэлж араасаа аль муу муухай бүхнийг дагуулж явдаг хог хаягдлын сан юм шиг. Авах юм нь ардчилал. Өөр юу ч байхгүй. Тэгхээд л хариуцлагагүй байдлаас болж дөрвөн ирээдүйн нялх үрс өнгөрчөөд байхад хэн нэгэн хариуцлагаас мултрах ёсгүй.

Зочин
4 жилийн өмнө
103.212.117.161

Хүүхдүүдээ яах гэж маршалын гүүр, гол устай газар руу эзэнгүй явуулж байгаан бэ, бүх зүйлийг дарга цэрэг рүү чихэж байхын орон хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулмаар байна ш дээ. Хайран хүүхдүүд

Зочин
4 жилийн өмнө
103.212.117.161

Ямар нэгэн бүтээн байгуулалт хийхдээ хашаа барьдаггүй юм уу? Орчин тойрноо аюулгүй болгодоггүй юм уу?

Зочин
4 жилийн өмнө
103.212.117.161

Хиймэл нуур цөөрөм байгуулах зөвшөөрөлийг өгсөн хүнд хариуцлага тооцооч ээ

247
4 жилийн өмнө
202.126.88.221

Хорио цээрийн үед эзэнгүй хараа хяналтгүй явуулж хайран хүүхдүүгийн амь нас.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.