Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид Тавантолгойн түлш компани анх удаа шалгарчээ.
Энэхүү шагналыг Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдэд олгодог билээ.
Таван толгойн түлш компанийн хувьд байгуулагдаад удаагүй ч хүн бүрийн өмнө тулгамдаад байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45 хувиар бууруулсныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бататгаад байгаа.
Мөн шууд болон шууд бусаар 4000 гаруй ажлыг байрыг бий болгож, улсын төсөвт дорвитой хэмжээний татвар төлсөн амжилтайгаар энэхүү ТОП-уудын эгнээнд орж иржээ. Өнгөрсөн 2019 онд ТОП-100 аж ахуйн нэгж татварын орлогын 65 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 15 нэгж хувиар өссөн аж.
ТОП-100 аж ахуйн нэгжийн 27 хувь нь худалдааны салбар, 20 хувь нь уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн газрын тосны хангамжийн чиглэлээр ажилладаг 11 банк санхүүгийн чиглэлийн найман компани багтсан нь салбараар нь авч үзвэл тэргүүлэх чиглэл болж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.